Орон сууцнуудын дээврийн засварт 300 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-18 16:12:22
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв дэх ДИС-ийн багш нарын байр, 13, 26, 35, 36-р байрны дээврийг энэ зуны саруудад бүрэн засварлажээ. Засварын ажилд орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс 300 сая төгрөг зарцуулсан байна.
Дээвэр нь барилгыг байгалийн гадны үйлчлэлээс хамгаалах, дуу, дулаан тусгаарлах, барилгын дотоод дулааныг алдахгүй байх гол үүрэгтэй. Тийм ч учир барилгын үндсэн бүтцийн угсралтын дараах чухал ажлын нэгд ордог.
Орон сууцны байруудыг эрэмбэлж, дээврийн засварыг хийж байгаа, өмнөх жилүүдэд ор нэр төдий явж ирсэн энэ ажлын чанар, ашиглалтын хугацаанд түлхүү анхаарч байгаа гэдгээ холбогдох байгууллагынхан хэлж байна. Цаана нь орон сууцны 14, 19, 33 гэхчлэн яаралтай засвар оруулах байрууд шилээ даран хүлээж байгаа ажээ.
Дашрамд дуулгахад, Дорнод аймгийн төвийн орон сууцнуудын босоо шугам муудсан учир ойрын 3-4 жилийн хугацаанд багтаан бүрэн шинэчлэхээр төлөвлөж байна.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ