Дарханд ЕБС-ийн багш нар ажил хаяж, харин цэцэрлэгүүд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-21 14:52:08
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт ЕБС-ийн багш нар ажил хаяж, харин цэцэрлэгийн багш нар үүнд оролцсонгүй. 
СӨБ-ын багш, ажилчдын түр хорооны дарга, зарим нэг цэцэрлэгийн эрхлэгчдээс болж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын цэцэрлэгүүд ажиллаж багш нар нь өөрсдийнхөө төлөө тэмцэж чадахгүй байна гэж хэллээ.
Цэцэрлэгийн багш нар нэгдэж чадаагүйн улмаас түр хорооныхон өөрсдийн цахим хуудсаараа үзэл бодлоо илэрхийлсээр байна.
Тодруулбал аймгийн СӨБ-ын багш, ажилчдын түр хорооны дарга н.Лутбат:
Сургуулийн багш нар бидний төлөө нэг өдрийн цалингаа тавиад маш өндөр зохион байгуулалттай суултаа хийхээр боллоо.СӨБ-н багш нар нэгийг бодох цаг аргагүй иржээ. Бид нөхдөө золиослоод хэнэггүй байж болохгүй шүү багш нараа.  Нөхдийхөө хөлийг цэврүүттэл нь урдаа алхуулчхаад нисээд очиж болохгүй биз дээ хэмээн үзэл бодлоо өөрийн цахим хуудаснаа илэрхийлжээ.
"Үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Гэвч багшийн нийгмийн баталгааг сулруулснаар энэ эрхээ өнөөдөр эдэлж чадахгүй байгаа. Урд нь нэг багш 30-35 хүүхэдтэй ажилладаг байсан бол өнөөдөр 40-50 хүүхдэд хүрсэн.Багшийн цалин хангамжийн асуудлаас болж багш мэргэжлийн үнэ цэнэ унаж байгаа.  1.6 сая төгрөгийн цалинг бид маргааш өг гэж нэхээгүй. Ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмж өгөөч гэсэн шаардлага тавьсан. 30 хувь нэмнэ гэсэн шийдвэр хэзээ, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байна. Бид эв нэгдэлтэй нийт багш нарынхаа, өөрийнхөө төлөө нэгдэж ажил хаялтанд оролцоно" гэж 2 хоногийн өмнө өгсөн хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдэж байсан юм. 

                                                                                                                                                   Л.ОТГОНБААТАР
Холбоотой мэдээ