Шугам хоолой шинэчлэхээр явган хүний зам, ногоон байгууламжийг сүйтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. ”Монгол алт”-ны дөрвөн замын уулзвараас “Дархан” хүнсний үйлдвэрийн уулзвар хүртэлх Ф300мм-н 1311 метр цэвэр усны шугам хоолой шинэчлэх ажлыг "Альянс Тех" ХХК энэ сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Ингэхдээ 2016 онд барьсан 1000 гаруй м2 явган хүний зам болон ногоон байгууламжийг эвдэлсэн байна.
Уг нь "Альянс Тех" ХХК нь 2014 онд буюу явган хүний зам, ногоон байгууламжийг барихаас өмнө дээрх шугам хоолойг шинэчлэх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл ажлаа гүйцэтгэж дуусгаагүй байгаа юм.
Энэ талаар аймгийн ЗДТГ-аас холбогдох яаманд албан бичиг илгээсний хариуд цэвэр усны шугам хоолой шинэчлэх ажлыг гүйцэтгэгч "Альянс Тех" ХХК өөрсдийн төсвөөр тухайн орчны явган хүний зам, ногоон байгууламжийг хэвийн байдалд нь оруулах шаардлагатай гэсэн хариу иржээ. Харин эвдэлсэн зам байгууламжийг эргүүлж засах төсөв хөрөнгө байхгүй хэмээн "Альянс Тех" ХХК хэлж байгаа аж

Тиймээс гүйцэтгэгч компанийг нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр зөвшилцөлд хүрэх хүртэл Дархан сумын 6 дугаар багт хийгдэж буй цэвэр усны шугам хоолой шинэчлэх ажлыг нь түр зогсоогоод байна.
Уг нөхөн сэргээлтийн ажилд ойролцоогоор 100 орчим сая төгрөг шаардлагатай талаар холбогдох албаныхан хэлж байна. Үүнээс явган хүний замын нөхөн сэргээлтэнд 40 гаруй сая төгрөгийг зарцуулах ажээ.

Л.Отгонбаатар