Маргааш сүү өргөх ёслолтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-21 15:48:01
Дорнод /МОНЦАМЭ/. Маргааш морин цагт сүү өргөх ёслол болно. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэд, эхчүүд, эмэгтэйчүүд Өүлэн эхийн хөшөөний дэргэдээс сүү өргөдөг уламжлал тогтоод багагүй хугацааг үдэж байгаа юм.
2015 онд Өүлэн эхийн хөшөөг Дорнод аймгийн баруун талд сүндэрлүүлснээс хойш Сүү өргөх ёслолыг ийн үйлдэж ирсэн байна.
Энэ оноос эхлэн жил бүрийн 3, 6, 9, 12 дугаар сарын 22-ны өдрийн морин цагт сүү өргөх ёслолыг үйлдэхээр Хэрлэн сумын ЗДТГ-аас зохицуулалт хийжээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ