“Дархан Ус суваг” ХК ирэх сарын 1-нээс эхлэн шинэ тарифаар үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-23 08:10:39
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 116 дугаар тогтоолын дагуу “Дархан ус суваг” ХК ирэх сарын нэгнээс эхлэн цэвэр бохир усны үйлчилгээний үнэ, усны үйлчилгээний суурь хураамжид өөрчлөлт оруулж шинэ тарифаар үйлчилж эхлэхээр болжээ.
Энэ дагуу тус компанийн холбогдох удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Үндсэндээ тоолууртай айл өрх бүр цэвэр усанд 1 тн тутамд 1014 төгрөг, тоолуургүй айл өрх бүр 1352 төгрөг, бохир усанд тоолууртай айл өрх бүр 1105 төгрөг, тоолуургүй айл өрх бүр 1495 төгрөг төлөх ажээ.
Харин үйлдвэр аж ахуй нэгж байгууллагууд цэвэр усанд 1тн тутамд 1885 төгрөг, бохир усанд 2030 төгрөг төлөх юм байна.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ