Тэсийн гол дагуух амьтдын байршилд судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-03 12:19:24
 Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Тэсийн голын байгалийн нөөц газарт судалгаа хийсэн байна. Энэ үеэр Төв азийн минж, Сибирийн шивэр гүлмэр, Зэгсний гахай зэрэг амьтдын байршил, тархалтын байдлыг тогтоожээ.
Судалгаагаар Үхэгийн гол, Дунд голд нэмж гурван бүл минж, Үхэгийн голын сав орчмоор шинээр хоёр газарт Сибирийн шивэр гүлмэрийн тархац байршил байгааг олж тэмдэглэсэн байна. Зэгсний гахай Увс нуурын эрэг орчмын зэгс бүхий Хөх арал, Гадартын хөдөө, Горхын адаг зэрэг газруудаар хил дамнан байршиж байгаа аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ