Үнэлгээ хийх 6 сургагч багштай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Жайка Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр ашиглалтад үнэлгээ хийх 6 сургагч багш судлаачдыг бэлтгэх сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Эрүүл мэндийн газар болон өрх, сум, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хүүхдийн эмч нар болон мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд сургалтаар судалгааг яаж хийх, мэдээлэл цуглуулах арга аргачлал, эцэг эхчүүдтэй хийх ярилцлагын арга гэсэн сэдврүүдээр сургалтыг зохион байгуулж таван өдөр бүх өрхийн Эрүүл мэндийн төвүүд болон сонгосон 6 суманд судалгааг хийж хамтран ажиллажээ. Энэ үеэр Хатгал, Арбулаг, Алаг эрдэнэ, Их уул, Тосонцэнгэл, Бүрэн тогтох сумдын эрүүл мэндийн төвүүд болон 5 өрхийн Эрүүл мэндийн төвийн 2 сараас 5 нас хүртэлх 100 хүүхэд, 60 эцэг эхчүүдээс судалгаа авчээ.

Б.Гантуяа