Хятадын Шэньянд агаарын бохирдол хэрээс хэтрэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРШэньян. /BBC/. Хятадын зүүн хойд нутгийн Шэньян хотод агаарын бохирдол өндөрт төвшинд хүрснийг интернэт хэрэглэгчид, улсын хэвлэл онцолж, тус улсын “хамгийн бохир” агаартай хотоор нэрлэж болзошгүй байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас заасан аюулгүй хэмжээнээс тус хотын агаарын бохирдлын заалт 50 дахин их байна. Тус хотын Засгийн газрыг тус улсын хэвлэлд буруушаажээ.
Нүүрсний уурхай зэрэг хүнд аж үйлдвэрийн үйлдвэрүүд байрладаг Хятадын зүүн хойд нутагт агаарын бохирдол хэзээнээс асуудал үүсгэсээр иржээ.
Шэньяны зарим дүүрэгт РМ 2.5 гэдэг, уушиг руу ордог жижиг тоосонцрын заалт шоометр тутамд 1400 мг давсан гэж тус улсын “People's Daily” сонинд бичсэн байна. 24 цагийн дотор шоометр тутамд 25 мг хэмжээтэй тоосонцор байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрдөг байна.
Олон нийтэд анхааруулах, ажлын газруудад ажлаа зогсоох үүрэг өгөх зэрэг онц байдлын арга хэмжээ авах талаар цаг алдсан тухай тус хотын хэвлэлд бичжээ. Мэдээлэх суваггүй, агаарын бохирдолтой тэмцэх туршлага дутсан зэрэг шалтгаанаар тус хотын Засгийн газрыг “Global Times” сонины редакц буруушаасан байна. Мөн эрчим хүчний хэрэглээ, аж үйлдвэрийн бүтцийн үндэслэлгүй горимыг буруушаасан байна.
Хятадын зүүн хойд нутагт агаарын хамгийн өндөр бохирдолтой хотууд оршиж байна.
Х.Аминаа