Хархорин Бурхан шашны цогцолбор сургуультай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин суманд улсын болон орон нутгийн төсвөөр энэ онд хэд хэдэн томоохон ажлыг өрнүүлээд байна.
Улсын төсвийн 1 тэрбум 833 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Монголын бурхан шашинтны их сургуулийн харъяа Бурхан шашны цогцолбор сургуулийн барилга баригдан ашиглалтад орж, улсын комисс хүлээж авчээ. Цаашид тус сургуулийн үйл ажиллагааг явуулахад багш, ажилчдын цалин хөлс, тогтмол болон хувьсах зардлыг улсын төсөвт суулгах шаардлагатай байгаа аж.
Мөн Сум дундын нэгдсэн эмнэлэг улсын төсвийн 29 сая төгрөгийн санхүүжилтээр түргэн тусламжийн УАЗ-Фургон авто машинтай болсон байна.
Энэ онд тус сумын Орон нутгийн хөгжлийн санд 41 сая төгрөг хуваарилагдсан ба Соёлын төв, ЗДТГ-ын гадна засвар, Өмчлөлөөр олгох шинэ суурьшлын бүсийн нарийвчилсан төлөвлөгөө хийлгэх ажлын зураг төсөв, Хот тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн засвар арчлалт, хамгаалалт, Эрдэнэтолгой багт хүүхдийн тоглоомын талбайг хашаажуулах, сумын төвийн замын эвдрэл гэмтлийг засах, Хогийн төвлөрсөн цэгийг хэсэгчлэн булах, хог шатаах зуух барих зэрэг ажилд зарцуулаад байна.

Б.Батчимэг