Ахмадын зөвлөх баг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Төр захиргаа, эдийн засаг санхүү, нийгэм, соёл зэрэг олон салбарын ахмадуудаас бүрдсэн зөвлөх багийг байгуулав. Салбартаа тэргүүлэгч, туршлагатай эдгээр ахмадууд аймгийн Засаг даргад зөвлөх юм.
Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр, Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажилд зөвлөн туслах дээрх “Ахмадын зөвлөх баг” нь есөн хүний бүрэлдэхүүнтэй.
Багийн ахлагчаар төр захиргааны ахмад ажилтан Б.Өлзийбаян, гишүүдэд Монгол Улсын Гавьяат эдийн засагч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Түвдэнням, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Нийгмийн эрүүл мэндийн мастер, тэргүүлэх зэргийн эмч, “Нью-Эндорфин” ХХК-ийн захирал С.Вандансүрэн, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, МҮОНР-ийн орон нутаг дахь сурвалжлагч Л.Хэрээ, Төр захиргааны ахмад ажилтан С.Чойжилсүрэн, “ДБЭХС” ТӨХК-ийн ахмад ажилтан П.Цэрмаа, Улаанаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ахмад ажилтан Ш.Моонон, Инженер, зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Сүхбаатар, Дорнод аймгийн ахмад багш нарын холбоо”-ны тэргүүн Л.Нарандаваа нар ажиллах юм.

Д.Дэлгэрмаа