"Хамас" бүлэглэл 10 гаруй жилийн турш үргэлжилсэн сөргөлдөөнд цэг тавина гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РАМАЛЛА. /Эн-Эч-Кэй/. Палестин дахь лалын зэвсэгт дайчдын хамгийн том "Хамас" бүлэглэл Газын зурвас дахь засаглалын эрхийг Палестины түр засгийн газарт шилжүүлэхийг зөвшөөрсөн байна гэж "Эн-Эч-Кэй" телевиз мэдээлэв.
Палестины засгийн газар болон "Хамас" бүлэглэлийн сөргөлдөөн 10 жилийн турш үргэлжилж байгаа юм. Палестины Ерөнхий сайд Рами Хамдаллах өнгөрсөн даваа гарагт Газын зурваст очиход түүнийг 1000 гаруй оршин суугч угтан авчээ. Р.Хамдаллах "Хамас" бүлэглэлийн удирдагч Исмайл Ханиехтай уулзсан бөгөөд уг бүлэглэлийн тэргүүн Газын зурвас дахь засгийн эрхийг түр засгийн газарт шилжүүлж, итгэл найдвар хүлээлгэж байгаагаа мэдэгджээ.

"Хамас" бүлэглэл нь 2006 онд болсон сонгуульд байгуулсан ялалтыг нь хүлээн зөвшөөрөөгүйн улмаас 2007 оноос Газын зурваст засгийн эрхийг булаан авч засаглаж байсан юм. Израйль улсын зүгээс "Хамас" бүлэглэлийг террорист байгууллага гэж үздэг бөгөөд уг бүлэглэлийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ажээ.
Гэхдээ энэ шийдвэр нь 10 жилийн сөргөлдөөнийг төгсгөл болгож, харилцан тохиролцсон гэрээ хэлэлцээр байгуулж чадах эсэхээс хамаарах юм. Өмнө нь ийм яриа хэлэлцээ амжилтгүй болж байсан удаа бий ажээ.
Х.Сарнай