Байгалийн хийн хэрэглээгээр Ази тэргүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-11-11 09:51:19

МОСКВА. /Sputnik/. “Дэлхийн эрчим хүчний төлөв байдал” жил тутмын мэдээгээр, 2030 он гэхэд АНУ-ыг байгалийн хийн хэрэглээгээр гүйцэж түрүүлснээр Ази уг салбарт дэлхийд тэргүүлнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдлээ.

АНУ-ын байгалийн хийн хэрэглээг 2025 онд Ази гүйцэх бөгөөд цаашдаа давна гэж тус агентлаг таамаглаж байна.

Тус агентлагийн судлаачдын мэдээлснээр, 2025 онд АНУ-ын хэрэглээ 798 тэрбум шоометр, Азийнх 795 тэрбум шоометр хүрэх бол 2030 он гэхэд АНУ 810 тэрбум, Ази 934 тэрбум шоометр байгалийн хийг тус тус хэрэглэх юм.  Түүнчлэн 2040 онд Ази тив 1202 тэрбум шоометр байгалийн хийн эрэлттэй байхын талаас илүүг Хятад эзэлнэ гэсэн таамаг байна.

Хөгжиж буй орнуудын эрэлтээс үүдэн, 2040 он хүртэл дэлхийн эрчим хүчний хэрэглээ 30 хувиар өсөх хандлагатай байгааг Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээ харуулж байна.

Нефтийн үнэ буурснаас эрчим хүчний үр ашигт гарсан сөрөг үр дагавар, уур амьсгалын өөрчлөлтөд эрчим хүчний хэрэглээний үзүүлэх нөлөө, эрчим хүчний үр ашгийн бодлого, ахин сэргээгдэх эрчим хүч зэрэг асуудлыг уг мэдээ хөндсөн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ