“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурал маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-06 17:41:55
 Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ болон түүний салбар холбоод хамтран Монголын залуу эрдэмтэн, судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулдаг. Энэ удаагийн хурал Байгалийн ухааны салбар хуралдаанаар маргааш Хүрэл тогоот төвд эхэлнэ.

Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг.
Хүрэл тогоотын хурлаас шалгарсан шилдэг бүтээлүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС-ын сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА-ийн залуу судлаачийн тэтгэлэг зэрэг нэр хүндтэй шагнал олгодог.
Хуралд их, дээд сургууль, судалгааны байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж, суралцаж буй 35 хүртэлх насны залуу эрдэмтэн, судлаачид оролцоно.
Ж.Болор
Холбоотой мэдээ