"Алтанбулаг" чөлөөт бүсийн удирдлагууд БНТУ-д айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-11 12:36:26

Монгол Улсын "Алтанбулаг" Чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалынхаа хүрээнд төлөөлөгчид Истанбулын "Тракиа" чөлөөт бүсэд зочилж үйл ажиллагаатай нь танилцана. Элчин сайд Мурат Карагөз өнгөрөгч 3 дугаар сард Сэлэнгэ аймагт хийсэн ажлын айлчлалынхаа үеэр "Алтанбулаг" Чөлөөт бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хоёр талт уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр "Алтанбулаг" чөлөөт бүсийн удирдлагууд Туркийн аль нэг чөлөөт бүстэй хамтран ажиллах хүсэлтэй байгааагаа уламжилсан юм. Тус айлчлал нь хоёр улсын чөлөөт бүсүүдийн хоорондын хамтын ажиллагааны эхлэл суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэх болно.

Холбоотой мэдээ