Өсвөрийн бөхийн аваргад Увсын хүүхдүүд хүч сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-08 00:11:52
Увс /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо энэ сарын 6-8-ны хооронд болж байна.
Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн өсвөрийн шилдгүүд чуулж хүч бяраа сорьж байгаа энэхүү тэмцээнд Увс аймгаас төлөөлөн аймгийн арслан Б.Бадарч дасгалжуулагчтай баг тамирчид явсан байна.
Тухайлбал, 16 насанд Тэс сумын харьяат Цогцолбор 2-р сургуулийн бөх Д.Бат-Эрдэнэ, 17 насанд Тэс сумын харьяат бөх М.Сумьяабазар, 18 насанд Сагил сумын харьяат Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн бөх М.Мягмарсүрэн нар зодоглож байгаа аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ