“Хавдар эсрэг үндэсний аян” Говь-Алтай аймагт үргэлжиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний аян зургаа дахь жилдээ ХААН банкны санхүүжилтээр аймгуудад явагдаж байгаа.
Уг аяны хүрээнд Говь-Алтай аймагт ХСҮТ-ийн арав гаруй эмч ирж тав хоног ажиллсан байна. Тэд тус аймгийн 1160 гаруй хүнийг үзлэгт хамруулжээ.
Энэ жилийн үзлэг оношлогоо нэлээд үр дүнтэй болсон бөгөөд элэг, ходоод, нойр булчирхайн зэрэг хавдартай 7 хүнийг илрүүлсний зэрэгцээ мөн 7 хүнийг хавдартай байж болзошгүй сэжигтэй хэмээн үзжээ. Мөн гурван хүнд мэс ажилбар хийсэн байна. Хөдөөгийн иргэдийг болон зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг эртнээс анхаарч ажилласан нь үр дүнгээ өгчээ.
Ш.Цоодол