Аравдугаар сарын 09-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-10-09 08:48:49
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал болно.

11.00 цагт “Бодь” цамхагт “Экспо Монголиа-2017” олон улсын бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хот “Орон сууцны мэдээллийн сан”-тай болсон талаар НОСК-иас мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монгол Улсын гаалийн байгууллагад БНХАУ-ын Засгийн газраас тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ "Монгол трансс" компанийн байранд болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлүүдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл хийнэ.

11.30 цагт Төрийн ордны хуралдааны "Г" танхимд МАХН-ын Бага чуулганы гишүүд "Намын шинэчлэл"-ийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн байранд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эрдэнэ тав баг” ТББ хамтран зохион байгуулж буй “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяны нээлт болно.

Холбоотой мэдээ