Засгийн газрын талыг баримтлагч нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулна гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-10-09 11:05:08
МОСКВА. /ТАСС/. Аравдугаар сарын 15-нд болох Венесуэлийн муж улсуудын амбан захирагч нарын сонгуулиар засгийн газрын талыг баримтлагч нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулна гэж Өмнөд Америкийн энэ улсын Ерөнхийлөгч Николас Мадуро телевизийн нэгэн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Сонгуулийн өмнөх кампанит ажил амжилттай явж байгаа бөгөөд бид 23 муж улсын амбан захирагчийн албан тушаалыг авна хэмээн таамаглаж байна” гэж Мадуро хэлсэн байна. Венесуэль нь 23 муж улс болон нийслэлийн тойрогт хуваагддаг юм.
 
Венесуэлийн удирдагчийн хэслнээр, иргэд сонгуульд оролцох нь нэн чухал аж.
 
Венесуэлийн Үндэсний сонгуулийн зөвлөлийн дарга Тибисай Лусены мэдээлснээр, ирэх ням гарагт сонгууль явуулахад бэлэн болоод байгаа бөгөөд сонгуулийн эрхтэй 18 сая гаруй иргэнд сонгуулийн урилга хүргээд байгаа ажээ.
Л.Батбаяр

Холбоотой мэдээ