Польш Оросыг шүүхэд өгнө

Дэлхийд
aminaa@montsame.mn
2015-11-11 14:08:24

ВАРШАВ. /Reuters/. 2010 онд Польшийн нисэх онгоц өтгөн манангаас болж Оросын нутагт осолдсоноор Польшийн Ерөнхийлөгч амиа алдсан билээ. Уг онгоцны сэгийг Польшт хүлээлгэж өгөөгүй гэж Оросыг хүний эрхийн шүүхэд өгнө гэдгээ тус улсын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч мэдэгдлээ.

Орос эхлээд өөрсдөө лавлаж, дүгнэлт гаргана хэмээн нисэх онгоцны сэгийг эргүүлэн өгөхөөс татгалзсан байна.

“Удаа дараа хойшлуулсан гэж, Оросын шинжилгээний багийг бид Страсбургт байрлах Европын хүний эрхийн шүүхэд өгнө. Польшийн өмчийг өгөхөөс татгалзсан хэргээр Оросыг ял шийтгүүлж, онгоцны сэгийг буцааж авчрах тушаал гаргуулна” гэж Витольд Ващжуковски хэлжээ.  

2010 оны 4 дүгээр сарын 10-ны уг осол нисгэгч, нисэх багийн буруугаас болж гарсан гэж Польшийн Засгийн газар үздэг юм.

Оросын баруун нутгийн Смоленск хотод гарсан уг ослоор 96 хүн амиа алдсаны дотор Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский, тэргүүн хатагтай, Төв банкны тэргүүн, армийн дээд командлагчид, өндөр албан тушаалтнууд байжээ.

1940 онд Оросын баруун нутагт ЗХУ-ын нууц ажилтнуудын гарт “Катыны аллага”-аар амиа алдсан Польшийн офицеруудад хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцохоор явсан Ерөнхийлөгч болон түүний баг онгоцны осолд өртсөн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ