Өндөрхааны цахилгаан дамжуулах дэд станцын чадлыг 60 хувиар нэмэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-11 17:40:52

Хэнтий аймгийн Өндөрхааны дэд станцын өргөтгөлийн ажлыг ЭХЯ хүлээн авсан байна.

Хэнтий аймгийн Чингис хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Өндөрхааны цахилгаан дамжуулах 110/35/6 кВт-ын дэд станцын чадлыг 60 хувиар нэмэгдүүлэх ажлыг Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Багануур, зүүн өмнөд бүсийн салбар хоёр сарын хугацаанд гүйцэтгэжээ. 
Өргөтгөлөөр 6300 кВт чадалтай 110/6 кВт-ын Т-2 трансформатор, 110 кВт-ын ТТ, ШинС, Трс, ЦШ, 6 кВ ДХТ-2, Цахилгаан хуваарилах байгууламжийг барьсан байна. Ингэснээр Хэнтий аймгийн Чингис хотын цахилгаан эрчим хүчний чадлыг 3-4 МВт-аар нэмэгдүүлэх боломж бүрдэж, ойрын 8-10 жилийн хугацаанд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бүрэн хангах боломжтой болжээ.  

Дашрамд дурдахад Өндөрхааны 110/35/6 кВт-ын дэд станцыг өргөтгөхдөө Дархан хотод ашиглаж байсан хуучин тоног төхөөрөмжийг иж бүрэн их засварт оруулж, шилжүүлэн байрлуулсан байна.

 

Холбоотой мэдээ