Киргизстанд ерөнхийлөгчийн сонгууль болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БИШКЕК. /Ройтерс/. Төв Азийн Киргизстан улсын ард иргэд өнөөдөр шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
2017 оны сүүлчээр ерөнхийлөгчийн албан тушаал хаших зургаан жилийн үүрэгт хугацаа нь дуусгавар болох тус улсын одоогийн төрийн тэргүүн Алмазбек Атамбаевын итгэлийг хүлээсэн Сооронбай Жээнбеков энэ сонгуульд ялах магадлал хамгийн өндөр байна гэж ажиглагчид үзэж байна. С.Жээнбеков болон түүний гол өрсөлдөгч Омурбек Баванов нар нь хоёулаа тус улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс аж.
ЗХУ задарсны дараа тусгаар тогтнолоо тунхагласан Киргизстан нь зургаан сая хүн амтай улс юм. Тусгаар тогтносноос хойших анхны хоёр ерөнхийлөгчөө киргизстанчууд огцруулж байсан билээ.
Ажиглагчдын үзэж буйгаар, Киргизстаны түүхэнд хамгийн “тайван” замаар ерөнхийлөгчид суудлыг нь шилжүүлэн өгөх гэж буй гэдгээрээ энэ удаагийн сонгууль нь “түүхэн сонгууль” гэгдэж байна.
2010 оноос хэрэгжиж эхэлсэн Киргизстаны Үндсэн хуульд “Нэг хүн ганц л удаа зургаан жилийн хугацаатайгаар ерөнхийлөгчийн албан тушаалыг хашина” гэж заажээ.

Г.Доржханд