Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийгээд эх орондоо ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-12 11:53:32

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  БНХАУ-д төрийн айлчлал хийгээд өчигдөр орой эх орондоо ирлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдөр БНХАУ-д төрийн айлчлал хийсэн юм.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхлаа.

Айлчлалын дүнгээр хоёр талын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргав.

Холбоотой мэдээ