Умард Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-17 09:38:38
БРЮССЕЛЬ. /ТАСС/. Европын Холбоо БНАСАУ-тай газрын тосны худалдаа, санхүүгийн гүйлгээ хийх болон хамтарсан үйлдвэр байгуулахыг хязгаарласан, Умард Солонгосын 3 албан тушаалтан, 6 байгууллагыг өөрийн хар жагсаалтад оруулсан шинэ хориг арга хэмжээг дангаар нэвтрүүлэх тухай мэдэгдлийг баталсан байна. Даваа гарагт гадаад хэргийн сайд нарын түвшинд хийсэн Европын Холбооны Зөвлөлийн хуралдаан дээр  БНАСАУ-ын асуудлаархи уг мэдэгдлийг баталсан тухай Европын Холбооноос уламжиллаа гэж ТАСС агентлаг мэдээлэв. Хориг арга хэмжээ нэн даруй үйлчилж эхлэх аж.

“Умард Солонгосоос олон улсын энх тайван, тогтвортой байдалд удаа дараа заналхийлж байгааг анхааралдаа авч, НҮБ-н Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолд тусгасан тус улсын олон улсын өмнө хүлээх үүргийн биелэлтийг хангах зорилгоор Умард Солонгост шахалт үзүүлэх хориг арга хэмжээг баталлаа” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ