Залуу ээж нар хүүхдээ орхих нь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 20:15:22

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд “Хүүхдийн тусламжийн утас 108” дугаарт ирсэн нийт гомдлын 64 нь Орхон аймгийн иргэдийнх байна. Үүний 10 гаруй нь залуу ээж нар хүүхдээ орхин өөр аймаг, хот руу удаан хугацаар явж байгаатай холбоотой ажээ. Хүүхдээ орхиж буй гол шалтгаан нь  гэр бүлийн таагүй уур амьсгал, архидалттай холбоотой байна.

Ийнхүү бага насны хүүхдүүд хагас болон бүтэн өнчин болж эцэг эхийн хайр халамжаас хол хөндий өсч байна. Мөн эмээ, өвөө, хамаатныдаа амьдардаг хүүхдийн тоо олширчээ. Иймд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хүчирхийлэлд өртсөн болон эцэг эхгүй өсч буй хүүхдийн тоог гаргахын тулд мэдээллийн нэгдсэн сантай болохоор судалгааны ажлаа эхлүүлжээ. Үүний тулд зориулалтын программ ажиллуулах хэрэгтэй бөгөөд дунджаар 15 сая төгрөг хэрэгтэй гэнэ. Одоогийн байдлаар Дорнод аймаг ийм программ ашиглаж хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн тоог бүртгэж байна.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ