Хоёрдугаар ээлжийн цэргүүдийг үдэж мордууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-18 15:26:38
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан суманд энэ сарын 13-15-нд 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдлаа. Эрүүл мэндээр тэнцэж цэргийн алба хаахаар болсон залуучуудыг өнөөдөр орон нутгийн удирдлагууд Найрамдал талбайн өмнөөс үдэн гаргалаа. 

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд мордож байгаа идэр залуусыг үдэн гаргах үеэр хэлсэн үгэндээ аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат хэлэхдээ, ээж аавын хүү байсан залуус одоо эх орны хүү болж тэсвэр хатуужил, эх орон, ард түмнээ хайрлаж дээдлэх итгэл үнэмшил, хүнд хэрэгтэй сайн чанар бүхнийг эр цэргийн албанаас сурч мэдэж төлөвшинө гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлсэн юм.

Эрийн цээнд хүрч цэргийн алба хаана гэдэг эр хүн бүрийн хүндтэй үүргийн нэг бөгөөд амьдралынхаа туршид дурсан санах сайхан дурсамж үлдээдэг тухай цэргийн албанд мордож буй залуусдаа хандан Цэргийн штабын дарга Ц.Энхтөр хэллээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ