“Ногоон худаг” хоршоо зоорьтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:30:44

Увс аймгийн Зүүнговь сумын “Ногоон худаг” малчдын хоршооны гишүүд энэ жил зоорь барьсан байна.

Энэхүү зоорь нь 5x30 метрийн хэмжээтэй, 110 тонны багтаамжтай, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан зоорь болжээ. Ингэснээр зүүн бүсийн сумдын болон хоршооны гишүүн малчдын сүү цагаан идээ, мах, төмс, хүнсний ногооны хадгалалтын горим сайжирч, борлуулалтын хэмжээ нэмэгдэж, малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид үр шимийг нь хүртэх боломж бүрдсэн байна.

 Зоорь барих хөрөнгийг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслөөс санхүүжүүлжээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ