“Билгийн зул” монгол бичгийн олимпиадаас хос хүрэл медаль хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-20 11:30:01
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавъяат багш Ё.Эрдэнэцэцэгийн нэрэмжит “Билгийн зул” монгол бичгийн улсын 11 дүгээр олимпиадаас нэгдүгээр бүрэн дунд сургуулийн багш Д.Амаргараг, 11 дүгээр ангийн сурагч А.Мөнхтөр нар тус бүр хүрэл медаль хүртжээ. Тэдний хувьд тус олимпиадад анх даа оролцсон байна.

"Монгол бичгийн “Билгийн зул" олимпиад нээлттэй бодог гэдэг утгаараа хэдэн ч багш, сурагч оролцох боломжтой. Энэ жилийн хувьд багш сурагчид нийлсэн 500 гаруй оролцогч өрсөлдлөө. Олимпиадаас гадна уран, бийрийн гээд багш нарын бичвэрийн чадварыг илүү сорьдог юм байна. Улсын олимпиадад тогтмол оролцдог ч энэхүү олимпиадад анх удаа оролцлоо. Их сайхан арга хэмжээ болдог юм байна. Цаашид сурагчдынхаа хамтаар энэхүү олимпиадад байнга орж байх бодолтой байгаа...” хэмээн нэгдүгээр бүрэн дунд сургуулийн багш Д.Амарбаясгалан ярилаа.

Тус олимпиадад Сүхбаатар аймгийн нэгдүгээр бүрэн дунд сургуулиас нэг багш, дөрвөн сурагч оролцож, улмаар хос хүрэл медаль хүртсэн байна.
Т. Одончимэг
 
 
Холбоотой мэдээ