Булган аймагт нотариатчдын өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-20 16:46:56
Булган /МОНЦАМЭ/ Монголын нотариачдын танхимын Булган аймаг дахь салбар дэлхийн нотариатчдын өдрийг тэмдэглэж, үйлчлүүлэгч нарт 2500 төгрөгийн  хөнгөлөлт үзүүлж, хууль, эрх зүйн зөвлөгөө, баримт бичиг хувилах зэрэг  үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн байна.
Дэлхийн нотариатын байгууллагын өдөр, Монгол Улсад нотариатын байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой, нотариатын салбарын бие даасан хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан энэ өдөрлөгийг зохион байгуулжээ.
- Булган аймагт 4 нотариатч үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс аймгийн төвд 3, Дашинчилэн суманд нэг нотариатч ажилладаг. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран мэргэжлийн нотариатчийг аймгийн дөрвөн бүст ажиллуулах зорилго тавьж байгаа. Орон нутагт боловсон хүчний нөөц боломжоос шалтгаалан ганц тойрогт мэргэжлийн нотариатч ажиллаж байна гэж аймгийн тойргийн нотариатын салбарын дарга монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч Балбарын Пүрэвсүрэн ярив.
Хөдөөгийн суманд нотариатчийн үүргийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга гүйцэтгэдэг юм.
 
М.Батжаргал
Холбоотой мэдээ