“Хөвсгөл марафон-2017” тэмцээнд 200 гаруй тамирчин оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, иргэдийн амьдралд тусламж дэмжлэг үзүүлэх, бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, нэгтгэх, хүүхэд залуусын мэдлэгт хөрөнгө оруулалт хийх, иргэдийн санаа бодлыг сонсож цаашдын үйл ажиллагаандаа тусгах зорилгоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Мөрөн хотод ажиллаж байна.
Анх удаа зохион байгуулагдаж буй “Хөвсгөл марафон-2017” тэмцээн 16-25, 26-45, 46-аас дээш нас гэсэн гурван ангилалд болж 16-76 насны 200 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээний 45 дээш насны ангилалд Хот тохижилт үйлчилгээний төвийн ачигч Б.Лутсайхан нэгдүгээр байр алтан медаль, үйлчлэгч М.Мөнхцэцэг хоёрдугаар байр мөнгөн медаль, үйлчлэгч Д.Дэлгэрчулуун гуравдугаар байр өргөмжлөл, зам талбай хариуцсан менежер Б.Оюунтуяа дөрөвдүгээр байр өргөмжлөл, сахиул Ж.Оюун тавдугаар байр өргөмжлөл авч бусдыгаа хошуучлав. Мөн бусад төрөлд цэцрэгжсэн байгууллагын тамирчид амжилттай оролцсон байна. Өдөр бүр тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийж байдаг Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчид тогтмол бэлтгэл сургуулилт хийдэг цэрэгжсэн байгууллагуудын тамирчдаас дутахгүй сайн оролцсоныг зохион байгуулагчид онцолж байв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Өргөө цагаан гэр” хөтөлбөр, Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг, “Хөвсгөл цом-2017” сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, “Хөвсгөл марафон 2017” тэмцээн, холимог насны сагсан бөмбөгийн тэмцээн, сонирхогчдын ширээний теннисний тэмцээн, шатрын аварга шалгаруулах зэрэг тэмцээн наадмыг ивээн тэтгэн жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.

Б.Гантуяа