“Монголын сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдэг”-үүдийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-13 10:46:13

МСНЭ-ээс “Монголын сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдэг”-үүдийг шалгаруулах мэргэжлийн уралдаан зарлалаа.

МСНЭ-ээс 2015 онд амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчийг тодруулж алдаршуулах, сэтгүүлчид, мэргэжлийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор дээрх уралдааныг зарласан байна.

“Монголын сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдэг”-үүдийг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар Оны шилдэг сэтгүүлч, Гран при- “Шилдгийн шилдэг сэтгүүлч”-ээр тус бүр нэг сэтгүүлчийг шалгаруулах аж.

Мөн оны шилдэг сэтгүүлч, оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар сонин, телевиз, радио, вэбсайт тус бүрээр шалгаруулах юм байна. Мөн шилдэг гэрэл зургийн сурвалжлагчийг тодруулах юм.

2015 оны шилдэгт нэр дэвшиж буй сэтгүүлчийн бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байх бөгөөд нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж хуралдааны тэмдэглэлийг ирүүлнэ хэмээн албаныхан хэллээ.

Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшинг голлон харгалзах бөгөөд материалыг  11 дүгээр сарын 9-нөөс 12 дугаар сарын 4-нийг хүртэл МСНЭ-ийн байранд хүлээн авах юм.

 Б.Заяа

Холбоотой мэдээ