Уулбаян сумын сургууль эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөдөөгийн сургууль, цэцэрлэгүүдэд зайлшгүй шийдвэрлэх асуудлын нэг нь ариун цэврийн байгууламж байдаг билээ. Аймгийн зүгээс бүх сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэх боломж хомс. Тиймээс энэхүү асуудлыг сум орон нутаг өөрсдийн хэмжээнд төрөл бүрийн аргаар шийдвэрлэж байна.
Үүний нэг жишээ бол Уулбаян сумын ерөнхий болосвролын сургууль юм. Тус сургуулийн төгсөгч Л.Батхуяг санаачлан хямд зардлаар төрөлх сургуулиа дотроо 00-той болгож, мөн сурагчдыг гараа халуун усаар угааж, зориулалтын хатаагчаар хатаах боломжтой болгожээ.
Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Мобиком корпорацитай хамтран сум хөгжүүлэх сангийн төслийн санхүүжилтээр 90 сая төгрөгөөр хөдөөгийн сургуулиудын ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажлыг хийж байгаа. Тэгвэл тус суманд Сум хөгжүүлэх сангийн 40 сая төгрөгт багтаан уг ажлыг LBBCM ХХК гүйцэтгэжээ. Арван суултуур, нэг бортогноос гадна гар угаах зургаан тосгуур, хоёр гар хатаагч тавьсан байна. Ингэснээр тус сургуулийн багш, сурагчид гадна 00-оос татгалзаж, зориулалтын, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг ашиглаж эхэлжээ.
Уулбаян сумаас гадна Сүхбаатар сумын ЗДТГ сумынхаа сургуульд мөн ийм хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Т. Одончимэг