Мөрөн суманд хөршийн холбооны бүлэг байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг зөрчил ялангуяа хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Айл хүний амь нэг” сургалт зөвлөлгөөн зохион байгууллаа. Энэ үеэр Мөрөн сумын 14 багийн хөршийн холбоог нэгтгэсэн бүлэг байгуулж, бүлгийн ахлагч нар туг, үнэмлэх, бүлгийн дэвтрээ гардаж авлаа.
Хөршийн хяналт холбоо нь нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах иргэдийн сайн дурын нэгдлийн анхдагч нэгж бөгөөд гэмт хэргийн гаралт буурах, аюулгүй амьдрах нөхцөл бүрдэх, иргэд хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа өргөжих, өөрсдийн амьдарч буй орчин хөрш айлуудын талаар тодорхой мэдээлэлтэй болох ач холбогдолтой гэнэ. Сүүлийн жилүүдэд “Мөрөн сумын алслагдсан багуудад хулгайн гэмт хэргийн гаралт буурахгүй нэмэгдэж байгаа учраас хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн хууль хяналтын байгууллага хариуцах бус гэмт хэргийн эсрэг айл хөршийн хүчирхэг нэгдлийг бий болгож хамтран ажиллаж үр дүнд хүрэх болно” гэдгийг Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа хэлж байлаа.

Б.Гантуяа