“Иргэн таны төлөө” 45 хоногийн аян нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Гэмт хэргийг гаралтыг бууруулах, илрүүлэх ”Иргэн таны төлөө” сэдэвт 45 хоногийн аян өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус аяныг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Аймгийн Зохицуулах Салбар Зөвлөл / ГХУСАЗСЗ / хамтран энэ сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулах юм.
45 хоногийн турш үргэлжлэх тус аяны хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомж болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, авилгатай тэмцэх чиглэлээр сургалт явуулах, “Бид үе тэнгийн сургагч” бэлтгэх, нийтийн эргүүлийг хуваарийн дагуу явуулах, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан урамшуулалт эргүүлийг ажиллуулах, нээлттэй шүүх хурал хийх, хэлэлцүүлэг, ногоон гэрэл цагаан шугам тэмцээн зохион байгуулах зэрэг нийт 20 гаруй арга хэмжээг зохион байгуулах ажээ.
Мөн энэхүү аянд төрийн болон хувийн хэвшлийн ЕБС-иуд, их дээд сургууль, коллеж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран ажиллах юм. Их дээд сургуулиудын орчимд үйлдэгдэх гэмт хэрэг их байдаг учраас "Оюутан цагдаа" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Аяны хүрээнд тус эргүүлийг нэмэгдүүлэх, ялангуяа их сургуулиудын ойр орчимд үйлдэгдэж буй гэмт хэргээс сэргийлэх, бууруулах, оюутан залуусыг өөрсдийг нь хяналт, эргүүлд татан оролцуулах ажлыг зохион байгуулах талаар сургуулиудын захиргаанд мэдэгдэл хүргэжээ.

Л.Отгонбаатар