Сирийн 1 сая иргэн нутаг буцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-13 12:43:46

МОСКВА. /Sputnik/. Оросын агаарын цэргийн ажиллагаа 9 дүгээр сарын 30-нд Сирид эхэлснээс хойш Сирийн нэг сая гаруй иргэн нутаг буцсан байна гэж Оросын Гадаад хэргийн сайдын орлогч Алексей Мешков мэдэгдсэн байна.

“НҮБ-ын бүрэлдэхүүний мэдээлснээр, Орос улс агаарын цохилт өгч эхэлснээс хойш Сирийн нэг сая гаруй иргэд гэртээ эргэн ирсэн байна” гэж Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр мэдээлжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтээр, тус улс дахь террористуудын байгууламжид агаарын цохилт өгөх ажиллагаагаа 9 дүгээр сарын 30-нд Орос эхэлсэн юм. Уг ажиллагааг Сирийн армитай хамтран явуулж байна.

Агаарын цэргийн кампанит ажлаа эхэлснээс хойш, Оросын нисэх хүчин 1800 удаагийн даалгавраар террористуудын 2000 гаруй байрлалд цохилт өгжээ. Хэдэн зуун террорист, командын нилээд олон төв, зэвсгийн агуулахыг устгасан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ