Боловсролын салбарынхан төрийн дээд одон, медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар боловсрол, соёл урлагийн салбарт олон жил идэвхтэй ажиллаж ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан зарим хүмүүсийг шагнаж урамшуулав.
Шагналыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр гардуулж, баяр хүргэлээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахмад багш Г.Цэнд-Аюуш, МУЭХ-ны уран бүтээлч, зураач С.Баасандорж нарын 9 хүн, Алтан гадас одонгоор МУИС-ийн ОУХ-ны тэнхимийн багш Ж.Баттөр, Э.Сайнбилэг, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн агрономич Ц.Нарандэлгэр нарын 30 орчим хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар СУИС-ийн ДУДС-ийн Онолын тэнхимийн эрхлэгч, урлаг судлалын ухааны доктор П.Байгаль, ШУТИС-ийн техник механикийн тэнхимийн багш Д.Ганбат нарын 10 гаруй багш тус тус шагнуулав.
Үүний дараа БСШУС-ын сайд спортын салбараас төрөн гарсан Ардын багш, гавьяат цолтнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Спортын салбараас Ардын багш цолоор Монгол Улсын Зууны манлай харцага, үндэсний бөхийн ахмад тамирчин Ч.Өвгөнхүү, Гавьяат дасгалжуулагч цолоор Б.Дамба, Хүний гавьяат эмч цолоор БТСГ-ын Спорт анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очир, Гавьяат тамирчин цолоор П.Орхон, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Мөнгөнчимэг нар тус тус энгэрээ мялаасан юм.

Ж.Болор