Багш шавь хоёр дэлхийн аваргаас дахин медаль хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир спортын газрын зүгээс нийтлэг бус хүмүүс тэр бүр сайн мэддэггүй спортын төрлийг илүү хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Тэдгээр спортын нэг нь пауэрлифтингийн спорт юм. Хэдийгээр Сүхбаатар аймагт хожуу дэлгэрсэн ч амархан олонд танигдаж, үүгээр хичээллэдэг тамирчид нь ч богино хуагцаанд өндөр амжилтуудыг үзүүлж байгаа билээ. 2017 оны Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус аймгаас Монгол Улсаа төлөөлөн оролцсон багш шавь хоёр дэлхийн хошой медальтан болжээ.
WRPF холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны дарга, дэд хурандаа З. Мөнх-Эрдэнэ -100 кг-ын төрөлд аваргын алтан медаль, аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч М.Лувсанданзан 82,5 кг-ын нээлттэй төрөлд хүрэл медаль хүртжээ.
Тэд 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож М.Лувсанданзан мөнгөн медаль, З. Мөнх-Эрдэнэ нь алтан медаль хүртэж байсан юм. Ийнхүү тэдний хувьд дэлхийн аваргын хошой медальтнууд болж Сүхбаатар аймгийн спортын түүхэнд бичигдэхүйц томоохон амжилтын эзэд болсон юм. Тамирчдын хувьд одоогоор хараахан нутагтаа ирээгүй байгаа бөгөөд ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдах WPC холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Т. Одончимэг