Дөрвөн уулын хишиг барилдаанд харцагаас дээш цолтой бөхчүүдийг барилдуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-30 22:41:10
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын ирээдүйн хүчтэн бөхчүүдийг төрүүлэх зорилгоор Мөрөн сумаа тойрсон дөрвөн уулын хишиг барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай болжээ. Улс тунхагласны баярт зориулан “Уран мандал” хайрханы хишиг барилдааныг  зохион байгуулж 128 хүчтэн зодоглоно.
Барилдаанд  тус аймгийн харъяат  харцага, начин болон залуу бөхчүүдийг оролцуулах гэнэ.
Өөрөөр хэлбэл харцагаас дээш цолтой бөхчүүдийг барилдуулахгүй юм. “Энэ нь том цолтой бөхчүүдийн найраагүй, бөхчүүдийг жинхэнэ уран мэх, хүч чадлаараа өрсөлдөн барилдуулахыг зорьж байгаа” гэдгийг Мөрөн сумын мэргэжилтэн Д.Мөнхсаятан хэлж байлаа. Хөвсгөл аймаг Уялган голын гурван аваргаараа алдартай бөхийн өлгий нутаг бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Монгол Улсын харцага Ц.Содномдорж зэрэг олон хүчтэнүүд төрөн гарчээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ