Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /ТАСС/. Солонгосын хойгийн асуудал хариуцсан БНХАУ-ын засгийн газрын тусгай төлөөлөгч Кун Сюанью болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хэлтсийн орлогч дарга Нам Ван Хё нарын Бээжин хотод болсон уулзалтын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар хэлэлцэн тохиролцсон тухай Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
Талууд мөн Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт америкийн THAAD буюу баллистик пуужинг замаас нь амдан устгах системийг байрлуулах нь зүйтэй эсэх асуудлыг хөндөн хэлэлцжээ. Хятадын төлөөлөгч энэ асуудалд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн ба БНСУ-ын тал Хятадын байр суурийг анхааралдаа авна гэжээ.
Харин Өмнөд Солонгос улсын төлөөлөгч Нам Ван Хё “Бүс нутагт баллистик пуужинг замаас нь амдан устгах технологийн системийг байрлуулах нь гуравдагч орны эсрэг чиглээгүй, бид Хятад улсын ашиг сонирхлыг хязгаарлахыг хүсэхгүй байна” гэж тэмдэглэсэн байна.
Э. Аянзаяа