“Хөгжлийн түлхүүр-хүүхэд бидний гарт“ аймгийн хүүхдийн наймдугаар чуулган боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дарханы хүүхэд багачууд “Хүүхдийн эрхийн тухай“ хуулиар олгогдсон нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж “Хөгжлийн түлхүүр–хүүхэд бидний гарт” аймгийн хүүхдийн наймдугаар чуулганаа Залуучууд театрын их танхимд зохион байгууллаа. “Оролцоогоороо нэгдэж-хамтдаа хөгжицгөөе” уриан дор явагдсан энэхүү чуулганд аймгийн Хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөл болон 400 гаруй хүүхэд оролцож өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнан, цаашдын зорилгоо тодорхойлон ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газар аль ч үед хүүхдээ дээдэлсэн, тэдний оролцоо хөгжлийг дэмжсэн, эрхийг нь хамгаалсан, амьдарч сурч, хөгжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох бүхий л орчинг бүрдүүлсэн бодлого чиглэл баримталж ирсэн. Энэ ч утгаараа баг, сумаасаа хүүхдийн элчийг сонгож батламжийг нь гардуулан өгч андгай өргүүллээ. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Хүүхэд хөгжлийн ордон”-г ашиглалтад оруулсныг чуулганы үеэр танилцууллаа.
Тус аймгийн хүүхэд багачууд сурч боловсрох орчноо сайжруулах, аймаг улс, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд амжилт гаргасан олз омог арвинтайгаар Хүүхдийн наймдугаар чуулганаа угтжээ. Тиймээс амжилт гаргасан хүүхдүүдээ шагнаж урамшуулсан юм. Тухайлбал: ой тогтоолтын Ази тивийн аварга Б.Номуундарь, ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, олон улсын мастерын болзол хангасан 15 дугаар сургуулийн сурагч Э.Лхагвадулам, Австри улсад болсон өвлийн тусгай олимпоос алтан медаль хүртсэн Энэрэл цогцолбор сургуулийн 9”б” ангийн сурагч Н.Уянга зэрэг олон авьяаслаг хүүхдүүд, аймаг улсдаа төдийгүй тив дэлхийд Дарханыхаа нэрийг өндөрт өргөсөн сурагчдыг шагнажээ.

“Хөгжлийн түлхүүр хүүхэд бидний гарт” Дархан-Уул аймгийн Хүүхдийн нэгдсэн наймдугаар чуулганы үеэр ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид өөрсдийн хийсэн бүтээлээрээ болон “Нийгэм миний нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн эцэг эхчүүд болон үе тэнгийнхэндээ сонирхууллаа.
Чуулганы төгсгөлд хүүхэд багачууд өөрсдийн өмнө тулгамдаж байгаа болоод бахархалтай зүйлсээ хамтдаа ярилцсанаар өндөрлөсөн юм.

Л.Отгонбаатар