Энэ сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн нутаг дэвсгэрээр энэ сард агаарын температур уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх аж.
Энэ сарын эхний арав хоногийн эхээр уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
“Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтний эрч чангарч уулархаг нутгаар шөнөдөө 28-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтэрнэ” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй аж. Харин салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр14-16 м/с, зарим үед 20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа ажээ.

Б.Батхүү