Хурлын дарга хангайн сумдад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-11-01 22:20:28
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл/ГХУСАЗСЗ/-ийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гэмт хэргийн гаралт өндөртэй, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт өссөн сумдын салбар зөвлөлийн ажлыг шалгах, ард иргэдэд яриа таниулга, сургалт сурталчилгаа хийх ажлын хэсэг хангайн сумдад ажиллаад иржээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат болон албаны бусад хүмүүс оржээ. Тэд 10 дугаар сарын 29-31-нд Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан суманд ажиллаж тус сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцан, ард иргэдэд шинээр гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон байна.
Мөн эдгээр суманд үйл ажиллагаа явуулж буй архи болон согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ