Хагас жилээс хойш 200 гаруй гомдол мэдээллийг шалгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-01 22:23:39
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газар нь өнгөрсөн 7 дугаар сарын 1-нээс хойш нийтдээ 200 гаруй гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн байна. Үүнээс хэрэг нээхээс татгалзсан 94, хэрэг нээсэн 126, мөрдөн байцаалтын шатанд яваа 40 хэрэг байгаа аж.
Аймгийн хэмжээнд энэ онд хүчиндэх, худал мэдүүлэг өгөх, гэмт хэргийг үл мэдээлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, хүний биед хөнгөн хохирол учруулах, золгүй байдлаар амь насаа хохироох, үйлдэгдсэн гэмт хэргийг нуун далдлах зэрэг төрлийн гэмт хэрэг олноор гарч, өсөх хандлагатай байгаа аж. “Гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундааны зүйлийн хэрэглээ их, гэр бүлийн таарамжгүй харьцаа, ёс суртахууны дорой байдал, хөдөлмөрийн насны хүмүүсийн ажилгүй байдал, хууль, эрх зүйн мэдлэг хангалтгүй, хууль сурталчлах, таниулах ажил хангалтгүй зэргээс болж байна” хэмээн албаны хүн мэдээллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ