Арваннэгдүгээр сарын 02-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-11-02 08:44:22
10.00 цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-т “Хүүхдэд ээлтэй орон нутаг- Хүүхдэд ээлтэй дүүрэг”, хүүхдийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн нээлт болно.

11.00 цагт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр Баянгол дүүргийн 20 хороонд баригдаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын явцтай танилцана. Утас: 91020880

11.00 цагт “Blue sky” зочид буудалд НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр эрхлэн гаргадаг “Дэлхийн хүн амын байдал 2017” тайланг танилцуулна.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы хууль бус үйлдлийн талаар орон нутгын иргэд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатар дүүргийн 35 дугаар дунд сургуульд БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн яамны Стандарчлал хэмжилзүйн үндэсний лаборатори, Технологийн шинэчлэлийн R&D хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй  “Ус цэвэршүүлэх систем”-ийн нээлт болно. Утас: 89021096, 70070137

13.30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд АНУ-д болсон “Мэс засалчдын олимп”-оос дэлхийн шилдэг мэс засалч цол хүртсэн УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Сэргэлэн эх орондоо ирнэ.

17.00 цагт Монголын уран зургийн галерейд сийлбэрчдийн нэгдсэн “ЦОЙ 2017” үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзана. Уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас: 90110009

14.00 цагт “В” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдлийн 10 жилийн ойн баяр, үе үеийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ноос Ерөнхийлөгч, УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ