АЗХ-г хараат бус залуучуудын байгууллага болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-02 17:27:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийг сонгох сунгаа Хэнтий аймгийн Чингис хотоос эхэллээ.

Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн гишүүдтэйгээ уулзаж, нууц санал хураалтаар ялагчаа тодруулах юм. АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн комиссын дарга Н.Ганибал энэ тухайд, “Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хойш намдаа шинэчлэлт хийж, бодлогын нам болж олон асуудлыг ардчилсан системээр шийдэж байна. Тэр дундаа бүх гишүүдийнхээ саналаар намын дарга болон ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сонгосон байдаг. Энэ удаад мөн адил АЗХ-ыхоо ерөнхийлөгчийг нууц санал хураалтаар тодруулахаар болсон нь нам бүхэлдээ шинэчлэгдэж байгааг харууллаа” гэв.

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Болор-Эрдэнэ, С.Эрдэнэболд нарын хувьд хандив, дэмжлэг өгсөнд нь үйлчлэх биш, хараат бус Ардчилсан залуучуудын холбоог бий болгохын төлөө зүтгэнэ гэсэн зарчим баримталж байгаа аж.
Б.Туул
Холбоотой мэдээ