Иргэд харилцан визгүй зорчих горим тогтоохоор тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-03 09:15:44
КИЕВ. /ТАСС/. Иргэд харилцан визгүй зорчих горим тогтоох тухай Украин болон Арабын Нэгдсэн Эмирт Улс  тохиролцов гэж пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Святослав Цеголко өөрийн Фэйсбуук хуудсаар дамжуулан мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон АНЭУ-ын Ерөнхий сайд, Дубайн эмирт улсын удирдагч шейх Мухаммед бин Рашид Аль Мактум нарын яриа хэлэлцээний дүнд зохих санамж бичигт гарын үсэг зурсан юм гэж Цеголко тэмдэглэсэн байна.

Харин ерөнхийлөгч Порошенкогийн мэдэгдсэнээр, Украины иргэдийн хувьд визгүй зорчих горим оны эцэс гэхэд үйлчилж эхлэх аж. “АНЭУ-д зорчихоор төлөвлөж буй украинчуудын хувьд 12 дугаар сар гэхэд визийн нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нот бичиг хүчин төгөлдөр болох” ажээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ