Америкийн залуу үеийнхэн социализмыг илүүд үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-04 13:38:19
МОСКВА. /ТАСС/. ОХУ-д удахгүй тохиох Октябрийн хувьсгалын 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Коммунизмын золиос болсон хүмүүсийн дурсгалын сан” гэдэг төрийн бус байгууллагын захиалгаар “YouGov” компаниас АНУ-д явуулсан олон нийтийн санал асуулгад оролцсон Америкийн 30 хүртлэх насны залуусын 42% нь капитализмыг, 44% нь социализмыг илүүд үзэж байсан бол 7% нь бүр коммунизмыг дэмжихээ илэрхийлсэн байна. Харин санал асуулгад оролцогчдын 53% нь АНУ-ын эдийн засаг өөрсдийнх нь эсрэг ажилладаг хэмээн үзжээ гэж ТАСС агентлаг мэдээлэв.
  
Ийм үр дүн гарсан нь Америкийн 15-30 насны залуусын дийлэнх хувь нь өөрсдийгөө гадуурхагдсан үе хэмээн үзэж байгаатай холбоотой юм гэж судлаачид үзэж байна.

“Америкийн залуу үеийнхэн хүн амын дотор нэлээд их хувийг эзлээд байгаа бөгөөд энэ үеийн төлөөлөл капитализмаас нүүрээ буруулж коммунизмын оршин тогтнох чадварыг үнэлж байгаа нь сэтгэл түгшээж байна” гэж тус сангийн гүйцэтгэх захирал Марион Смит хэлжээ. Энэ оны 9-10 дугаар сард явуулсан уг судалгаанд АНУ-ын 16-аас дээш насны 2300 хүн оролцжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ