Ногоон хөгжлийн стратеги боловсруулах санал авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 21:38:02

БОНХЯ-ны дэргэд ажилладаг Солонгос улсад төвтэй  Даян дэлхий ногоон хөгжил байгууллагын Монгол дахь төлөөлөгч Жон Лайонс Ховд аймагт ажиллалаа.

Энэ үеэр БОНХЯ-ны газрын дарга Г.Нямдаваа Ховд аймагт ирж Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ажилтнууд Ховд аймгийн Байгаль орчин,Стандарт хэмжилзүй, Хөдөө аж ахуйн газар, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

Даян дэлхий ногоон хөгжил байгууллагын ахлах мэргэжилтэн Ц.Булганмөрөн  Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогыг Ховд аймгийн Ногоон хөгжлийн бодлоготой уялдуулах, тус аймгийн ногоон хөгжлийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад оролцогчдоос санал авсан байна.

Монгол Улсын хэмжээнд Ховд, Архангай, Булган аймгуудад ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулах аймгуудаар сонгогдсон бөгөөд Ховд аймаг Ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт дэвшүүлж, энэ чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарч байгаа юм.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ