“Хойд урд 1088” дугуйн аяллын багийнхан Дархан-Уул аймгаар дайран өнгөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-05 19:52:30
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн санаачлагаар Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, Монгол–Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг хамтран Монгол Улсын хойд хилийн боомт Алтанбулаг сумаас урд хилийн боомт Замын-Үүд боомт хүртэлх 1088 километрийн “North South 1088” анхдугаар аяллыг зохион явуулж байгаа билээ. Тус аяллын багийнхан манай аймгаар дайран өнгөрлөө.
Тус багийн гишүүд Дархан-Уул аймгийн “Морин хуур” цогцолбороос Зүүн Хараагийн чиглэлтэй хүлгийн жолоо залсан юм. Мэргэжлийн тамирчин биш ч, дугуй унах сонирхлоороо нэгдсэн есөн залуу 11 дүгээр сарын 1-нээс аяллаа эхлүүлсэн бөгөөд 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх ажээ. Дугуй унаснаар стресс ядаргаа тайлагдан зүрх уушгины үйл ажиллагаа сайжирч чихрийн шижин цусны даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлж илүүдэл жин багасах ач тустай. Тэсвэр тэвчээр шаардсан энэхүү аялал нь дугуйн спортоор хичээллэх сонирхолтой залууст урам зориг өгнө гэдгийг тэд итгэлтэй байлаа.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ