Сүхбаатар аймгийн хойд, баруун хойд нутгаар цасан шуургатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Уулбаян, Баруун-Урт, Сүхбаатар сумын нутгаар цасан шуургатай байна. Цасан шуурга шөнийн 02 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас мэдэгдэв.
“Өнөөдрөөс нийт нутгаар хүйтэрч байна. Агаарын температур шөнөдөө 10-15 градус хүрнэ. Харин цасан шуурганы хувьд шөнийн 02 цагийн үед зогсох төлөвтэй байгаа. Одоогоор салхины хурд 10-14 м/с хүрч ширүүсч байна. Цаашид 12 дугаар сар гартал нэг их цас орохгүй, 11 дүгээр сарын 12,13-нд нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй байгаа” хэмээн аймгийн УЦУОШГ-ын Цаг уурын хэлтсийн дарга Ц.Батхүү хэллээ.

Т.Одончимэг