Ираны эрх баригчид л бүс нутагт самуун дэгдээдэг гэж үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /ТАСС/. Ираны эрх баригчид л бүс нутагт бэрхшээлтэй асуудал үүсгэдэг хэмээн АНУ үзэж байна гэж Америкийн Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт мягмар гарагт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.
“Бүс нутагт тогтворгүй байдал үүсгэсэн хариуцлагыг хэн хүлээх ёстойг бид сайн мэднэ. Йемен болон Сирид Ираны эрх баригчид идэвхтэй ажиллаж байсныг бид харсан. Би иранчуудын тухай яриагүй, харин Ираны засгийн тухай ярьж байгаа юм. Тус улсын эрх баригчид л бүс нутагт самуун дэгдээгээд байдаг юм” гэж Хезер Науэрт хэлжээ.
10 дугаар сарын 13-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Тегераны талаар илүү хатуу, шинэ стратеги баримталж, бүс нутгийн тогтворгүй байдалд нөлөөлж байгааг нь эрс буруушааж, "Лалын хувьсгалын хамгаалагчдын Корпуст" (Ираны Зэвсэгт Хүчний элит анги нэгтгэлүүд) шахалт үзүүлэхэд нэгдэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалах бодолтой байгаагаа мэдэгдэж байсан юм.

Э. Аянзаяа